Систем хөгжүүлэлт
Байгууллагын захиалгат систем хөгжүүлэлт
Excel, гар ажиллагааг нэгтгэсэн админ, CRM систем хөгжүүлнэ.
Үр дүн
- ✓ Гар ажиллагаа багасгана
- ✓ Нэг төвөөс өгөгдөл удирдана
- ✓ Хэрэглэгчийн эрхийн түвшний удирдлага
- ✓ Тайлан, хяналтын самбар
Хийх ажил
- → Шаардлага тодорхойлох
- → Өгөгдлийн сан ба бизнес логик
- → Админ ба хяналтын самбар
- → Нэвтрэлт ба эрхийн түвшин
- → Системийн холболт ба нэвтрүүлэлт
Хандлага
Эхлээд хэрэгцээг тодруулна.
Эхлээд хэрэглэгч, зорилго, асуудлаа тодруулна. Дараа нь бүтэц, холболт, нэвтрүүлэлтийг төлөвлөнө.
Маркетингийн вэбэд SEO, хурд; системд өгөгдөл, эрх, найдвартай ажиллагааг эхнээс нь тооцно.
Захиалгат систем
Excel, чат, давтагдсан гар ажиллагааг нэг процесс болгоно.
Байгууллагын дотоод ажил олон Excel файл, чат, имэйл, гарын үсэг, давтан шивэлт дээр тархсан үед мэдээлэл зөрөх, хэн юу хийх нь ойлгомжгүй болох, тайлан гаргах бүрт цаг алдах асуудал үүсдэг. Захиалгат системийн зорилго нь бүх процессыг хүчээр нэг програмд хийх биш, хамгийн их алдаа болон хугацаа үүсгэдэг урсгалыг нэг өгөгдөл, тодорхой эрх, хяналттай процесс болгох юм.
Ажлын урсгал
Одоогийн процесс хэнээс эхэлж, хэнд шилжиж, ямар төлөвөөр дуусдагийг зураглаж, заавал системд оруулах болон хэвээр үлдээх алхмыг ялгана.
Эрх ба өгөгдөл
Админ, менежер, ажилтан, харилцагч зэрэг хэрэглэгчийн эрхийг серверийн түвшинд хязгаарлаж, нэг өгөгдлийн эх үүсвэртэй болгоно.
Тайлан ба автоматжуулалт
Давтагддаг тооцоо, мэдэгдэл, тайлан, Excel export, хуваарьт ажил болон бусад систем рүү мэдээлэл дамжуулах процессыг шаардлагатай хэсэгт автоматжуулна.
Хяналт ба мөрдөх боломж
Төлөвийн өөрчлөлт, хэн ямар үйлдэл хийсэн, алдаа хаана гарсныг шалгах боломжийг бизнесийн эрсдэлтэй уялдуулан audit log, notification, monitoring хэлбэрээр төлөвлөнө.
Ажлын дараалал
Шаардлагаас production хүртэл.
Процесс зураглах
Одоогийн Excel, form, чат, баталгаажуулалт, тайлангийн урсгалыг бодит хэрэглэгчтэй нь хамт тодорхойлно.
MVP хүрээ
Хамгийн их цаг болон алдаа үүсгэдэг хэсгийг эхэлж сонгож, эхний хувилбарын өгөгдөл, эрх, дэлгэцийг тогтооно.
Хэрэгжүүлэлт
Өгөгдлийн сан, бизнес логик, админ, хэрэглэгчийн интерфэйс болон шаардлагатай интеграцыг үе шаттай хөгжүүлнэ.
Нэвтрүүлэлт
Өгөгдөл шилжүүлэлт, хэрэглэгчийн эрх, backup, тайлан, production smoke test болон хүлээлгэн өгөх ажлыг баталгаажуулна.
Түгээмэл асуулт
Энэ үйлчилгээний талаар.
Бэлэн CRM ашиглахын оронд захиалгат систем хэзээ хэрэгтэй вэ?
Бэлэн бүтээгдэхүүн таны процессын ихэнхийг зөв шийдэж байвал түүнийг ашиглах нь хурдан, хямд байж болно. Харин тусгай эрх, өгөгдөл, workflow, тайлан эсвэл олон системийн холболт бизнесийн үндсэн ялгаа бол захиалгат шийдэл утгатай.
Одоогийн Excel мэдээллийг систем рүү шилжүүлж болох уу?
Болно. Гэхдээ эхлээд давхардал, хоосон утга, буруу формат, тодорхойгүй ID зэрэг өгөгдлийн чанарыг шалгаж, migration дүрмийг тодорхойлно.
Ажилтан бүр өөр эрхтэй байж болох уу?
Болно. Role болон permission-ийг зөвхөн цэс нуух байдлаар биш, API болон өгөгдлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай.
Тайланг Excel рүү гаргаж болох уу?
Шаардлагатай бол Excel, CSV эсвэл dashboard хэлбэрээр гаргаж болно. Тайлангийн багана, шүүлтүүр, хугацаа, эрхийн шаардлагыг эхэнд нь тодорхойлбол өгөгдлийн загвар зөв гарна.
Системийг үе шаттай хөгжүүлж болох уу?
Тийм. Ихэнх дотоод системд бүх процессыг нэг дор шинэчлэхээс илүү нэг чухал workflow-оос эхэлж хэрэглээнд оруулаад дараагийн модуль руу шилжих нь эрсдэл багатай.
Холбогдох ажлууд
Бодит төслүүд
MonPOS
Касс, гал тогоо, киоск, онлайн ба QR захиалга, бараа материал, лоялтиг нэг платформд нэгтгэсэн бизнесийн POS систем.
Хяналт шалгалтын PWA ба удирдлагын системEco Road
Дүүргийн тохижилт, цэвэрлэгээний хяналт шалгалтыг гар утаснаас бүртгэж, байгууллага болон дүүргийн түвшинд хянах PWA систем.
Тусгай бизнес дүрэмтэй захиалгат системUrag Udam
Төрөл садны холбоосын дүрэм, lineage хайлт, Excel импорт, ургийн зураглал, 3 үеийн намтар/CV болон хэрэглэгчийн урсгал бүхий өгөгдөлд суурилсан вэб систем.