Бидний тухай

Бизнесийн асуудлыг ажиллах бүтээгдэхүүн болгоно.

Sain Web нь компанийн вэб сайтаас эхлээд хэрэглэгчийн бүртгэл, өгөгдөл, төлбөр, админ, API бүхий захиалгат систем хүртэл хөгжүүлдэг Монгол баг.

Юун дээр ажилладаг вэ?

Нэг технологид
баригдахгүй.

Ажлын зорилго, хэрэглэгчийн урсгал, өгөгдөл, интеграцын хэрэгцээг эхлээд тодруулж байж хэрэгжүүлэх хэлбэрээ сонгоно.

Ажиллах зарчим

Кодоос өмнө урсгалаа ойлгоно.

Хуудас эсвэл функц нэмэхээс өмнө хэрэглэгч юу хийх, ямар өгөгдөл өөрчлөгдөх, алдаа гарвал яахыг тодорхойлдог.

  1. 01

    Шаардлага

    Зорилго, хэрэглэгч, одоогийн процесс, заавал байх функцийг ялгана.

  2. 02

    Бүтэц

    Хуудас, өгөгдөл, эрх, API болон нэвтрүүлэлтийн хүрээг төлөвлөнө.

  3. 03

    Хөгжүүлэлт

    Үе шаттай хэрэгжүүлж, бодит хэрэглэгчийн урсгал болон алдааны төлөвөөр шалгана.

  4. 04

    Нэвтрүүлэлт

    Production орчин, SEO, permission, integration болон гол урсгалыг дахин шалгана.