Вэб сайт хөгжүүлэлт

Вэб сайт хийх, хөгжүүлэх үйлчилгээ

Хурдан, гар утсанд зохицсон, SEO-д бэлэн вэб сайт хөгжүүлнэ.

Төслөө ярилцъя ↗

Үр дүн

  • ✓ SEO-д бэлэн бүтэц
  • ✓ Гар утас, таблет, компьютерт бүрэн зохицсон
  • ✓ Хурдан ачаалалт
  • ✓ Үйлчилгээ бүрт тусдаа хайлтын зорилготой хуудас

Хийх ажил

  • → Интерфэйсийн хэрэгжилт
  • → Дэлгэцийн хэмжээнд зохицох хөгжүүлэлт
  • → Техникийн SEO
  • → Хэмжилт ба Search Console суурь
  • → Нэвтрүүлэлт

Хандлага

Эхлээд хэрэгцээг тодруулна.

Эхлээд хэрэглэгч, зорилго, асуудлаа тодруулна. Дараа нь бүтэц, холболт, нэвтрүүлэлтийг төлөвлөнө.

Маркетингийн вэбэд SEO, хурд; системд өгөгдөл, эрх, найдвартай ажиллагааг эхнээс нь тооцно.

Вэб сайт хийх үйлчилгээ

Зөвхөн харагдах байдлыг биш, хэрэглэгч ороод юу хийхийг төлөвлөнө.

Компанийн вэб сайт нь танилцуулга төдий биш. Google-оос олдох, үйлчилгээ бүрээ ойлгомжтой тайлбарлах, бодит ажлаа харуулах, хэрэглэгчийг холбоо барих эсвэл хүсэлт илгээх үйлдэлд хүргэх үндсэн сувгуудын нэг.

Зорилго ба бүтэц

Үйлчилгээ, хэрэглэгчийн асуулт, гол CTA, хуудасны дарааллыг бизнесийн зорилготой уялдуулна.

Контент ба итгэл

Ерөнхий рекламын өгүүлбэрээс илүү бодит үйлчилгээ, төслийн жишээ, ажлын арга, хариулт хэрэгтэй.

SEO ба хурд

URL бүтэц, metadata, canonical, sitemap, schema, дотоод холбоос, зураг болон гар утасны хурдыг эхнээс нь тооцно.

Хэмжилт ба нэвтрүүлэлт

Search Console, аналитик, маягтын хүсэлт болон гол CTA-г хэмжих суурьтайгаар production-д гаргана.

Ажлын дараалал

Төлөвлөлтөөс production хүртэл нэг урсгал.

01

Шаардлага

Зорилго, хэрэглэгч, контент, функц, хугацааг тодруулна.

02

Бүтэц

Хуудас, навигаци, SEO зорилго, CTA-ийн байрлалыг төлөвлөнө.

03

Хөгжүүлэлт

Responsive интерфэйс, контент, шаардлагатай холболтыг хэрэгжүүлнэ.

04

Шалгалт

Гар утас, холбоос, маягт, SEO суурь, хурд, 404 урсгалыг шалгана.

05

Нэвтрүүлэлт

Домэйн, production, sitemap, Search Console болон хэмжилтийг баталгаажуулна.

Түгээмэл асуулт

Вэб сайт хийлгэхийн өмнө асуудаг зүйлс.

Вэб сайт хийх ажил юунаас эхэлдэг вэ?

Эхлээд сайтын бизнесийн зорилго, гол хэрэглэгч, шаардлагатай хуудас, контент, заавал байх функц болон ашиглалтад оруулах хугацааг тодруулна. Үүний дараа бүтэц, дизайн, хөгжүүлэлтийн ажлын хүрээг гаргана.

SEO хөгжүүлэлтэд багтах уу?

Маркетингийн вэб сайтын хувьд title, description, canonical, sitemap, structured data, дотоод холбоос, гар утасны ажиллагаа болон Search Console-ийн суурийг хөгжүүлэлтийн үеэс тооцно.

Одоогийн вэб сайтыг шинэчилж болох уу?

Болно. Одоогийн URL, контент, хайлтын харагдац, домэйн болон хэмжилтийн тохиргоог шалгаж, шаардлагатай хуудсыг хадгалах эсвэл 301 шилжүүлэлтээр шинэ бүтэц рүү холбоно.

Вэб сайт хийх хугацаа юунаас хамаарах вэ?

Хуудасны тоо, контентын бэлэн байдал, дизайн, тусгай функц, API холболт, баталгаажуулах үе шат болон шийдвэр гаргах хурдаас хугацаа хамаарна.

Вэб сайт хийсний дараа эзэмшил хэнийх байх вэ?

Домэйн, эх код, байршуулалт, Search Console болон аналитикийн үндсэн эрхийг захиалагчийн хяналтад байлгах зарчмаар хүлээлгэн өгнө.

Төслөө ярилцъя.

Зорилго, шаардлагаа товч илгээгээрэй. Ажлын хүрээг хамт тодруулъя.

Холбоо барих ↗