Вэб сайт хийдэг компани сонгох

Вэб сайт хийдэг компани сонгох 7 шалгуур

Зөвхөн дизайн эсвэл хямд үнээр биш, бодит төсөл, ажлын арга, SEO, эзэмшил, дэмжлэг болон ажлын хүрээгээр нь хөгжүүлэгчээ үнэлэх хэрэгтэй.

Sain Web9 минут уншина

1. Хийсэн ажлууд нь “гоё харагдах”-аас илүү юу харуулж байна вэ?

Хийсэн ажлын хэсэгт зөвхөн зураг биш, ямар асуудал шийдсэн, ямар төрлийн хэрэглэгч ашигладаг, ямар ажлын хүрээ хэрэгжүүлсэн нь харагдах ёстой. Компанийн танилцуулга сайт хийдэг туршлага нь захиалгат вэб апп эсвэл онлайн дэлгүүрийн хөгжүүлэлттэй ижил биш.

Таны төсөлтэй төстэй хэмжээ, төвөгшил бүхий бодит ажил байгаа эсэхийг шалгаарай.

2. Эхлээд асуудал, дараа нь технологи ярьдаг эсэх

“Next.js ашиглана”, “WordPress хийнэ” гэдэг нь шийдэл биш. Сайн хөгжүүлэлтийн баг эхлээд хэрэглэгч, бизнесийн зорилго, контент, шаардлага, системийн холболт, амжилтын хэмжүүрийг асуудаг.

Технологийн сонголт нь тухайн шаардлагын дараа гарах ёстой.

3. SEO болон хурдыг ашиглалтад оруулахаас өмнө тооцдог эсэх

Маркетингийн вэб сайтын хувьд гар утасны хурд, хайлтын системд уншигдах байдал, canonical, sitemap, structured data, metadata, дотоод холбоос зэрэг нь суурь шаардлага. Эдгээрийг “дараа SEO хүн засна” гэж үлдээвэл дахин ажил үүсдэг.

Хөгжүүлэгчээсээ Lighthouse/PageSpeed, Search Console, sitemap болон хуучин URL шилжүүлэлтийг хэрхэн хариуцахыг асуугаарай.

4. Эх код, домэйн, байршуулалтын эзэмшил хэнийх вэ?

Домэйн, эх код, байршуулалтын бүртгэл, хэмжилтийн хэрэгсэл, Search Console зэрэг үндсэн хөрөнгө таны байгууллагын хяналтад байх нь чухал. Бүх хандалт зөвхөн хөгжүүлэгч дээр үлдвэл нэг нийлүүлэгчээс хэт хамаарах эрсдэл үүснэ.

Төслийн төгсгөлд юу шилжүүлж өгөх, ямар хандалт танайд үлдэхийг гэрээ эсвэл ажлын хүрээнд тодорхой бичүүлэх хэрэгтэй.

5. Ажлын үе шат, санал өгөх дараалал тодорхой юу?

Сайн ажлын арга нь “эхэлсэн, дараа нь харна” биш. Шаардлага тодруулах, бүтэц төлөвлөх, дизайн, хөгжүүлэлт, шалгалт, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх гэсэн ойлгомжтой үе шаттай байна.

Санал хаана өгөх, хэн батлах, ажлын хүрээ өөрчлөгдвөл яаж үнэлэхийг эхнээс нь тохирох нь хугацаа алдахаас хамгаална.

6. Ашиглалтад орсны дараах дэмжлэг ямар вэ?

SSL, DNS, маягт, хэмжилтийн хэрэгсэл, бусад системийн API, хөтчийн шинэчлэлт зэрэг зүйл ашиглалтад орсны дараа ч өөрчлөгдөж болно. Тиймээс алдаа засах баталгаат хугацаа, арчилгаа, контент шинэчлэлт, хяналтын хүрээ юу болохыг асуугаарай.

Бүх төсөл сар бүр арчилгаа авах албагүй ч ноцтой доголдол гарвал хэнд, ямар сувгаар хандах нь тодорхой байх хэрэгтэй.

7. Үнэ нь ажлын хүрээтэйгээ ойлгомжтой холбоотой юу?

Хэт ерөнхий “сайт 1 сая” эсвэл “бүгд багтсан” санал нь хоёр талдаа эрсдэлтэй. Ямар хуудас, функц, системийн холболт, контент, SEO, дэмжлэг багтсаныг ажлын хүрээнд задалж харах хэрэгтэй.

Хамгийн хямд санал үргэлж хамгийн бага нийт зардалтай гэсэн үг биш. Дахин хөгжүүлэлт, шилжилт, SEO засвар, эзэмшлийн асуудал дараа нь илүү их зардал үүсгэж болно.

Уулзалтын үеэр асуух 8 асуулт

Доорх асуултуудад тодорхой хариулт авч чадвал нийлүүлэгчдийг илүү бодитоор харьцуулах боломжтой.

  • Манай зорилготой төстэй ямар төсөл хийж байсан бэ?
  • Ажлын хүрээг хэрхэн тодорхойлох вэ?
  • SEO болон гар утасны хурдыг ямар байдлаар шалгах вэ?
  • Эх код, домэйн, байршуулалтын эзэмшил хэнийх байх вэ?
  • Төслийн явцыг хаанаас хянах вэ?
  • Ажлын хүрээ өөрчлөгдвөл үнэ, хугацааг хэрхэн шинэчлэх вэ?
  • Ашиглалтад орсны дараах дэмжлэг ямар хугацаа, нөхцөлтэй вэ?
  • Хэмжилтийн хэрэгсэл, Search Console-ийн хүлээлгэн өгөх ажил багтах уу?

Дараагийн алхам

Төсөлдөө хэрэгжүүлэх үү?

Зорилго, одоогийн нөхцөл, заавал байх функц, хүссэн хугацаагаа товч илгээгээрэй. Эхний ажлын хүрээ болон архитектурын хувилбарыг ярилцана.